Хөгжлийн түүх

Манай эмнэлэг нь Дорноговь аймгийн ЭХГ-ын даргын 1989 оны 09 сарын 79-р тушаалаар 1989 оны 09 сарын 15-наас 15 ортой 11 орон тоотой хүн эмнэлгийн бага эмчийн салбаршинээрнээжажиллуулсан ба эрхлэгчээр нь бага эмч С.Лхагвасүрэнтомилогдон ажиллаж   байсан. 1989 оны 09 сарын 12-оос Дорноговь аймгийн Сүмбэр сумын хүн эмнэлгийн тамга тэмдгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 оны 7 сарын 1-нээс Дорноговь аймгийн Шивээговь хорооны хүн эмнэлэг гэсэн тамга тэмдгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэхзахиргааныЭХГ-ындаргын 1990 оны 04 сарын 14-ныөдрийн 46-р тушаалаар 1990 оны 01 сарын 1-нээсШивээговьхорооныбагаэмчийнсалбарыг 15 ортой , 18 орон тоотой их эмчийн үйлчилгээтэй эмнэлэг болгон өргөтгөсөн.Манай сумын хүн амын өсөлт жилээс жилд өсөн нэмэгдэж, залуу гэр бүл, хүү охиноо даган шилжин ирж суурьших буюу түр оршин суугчид олширсоор байгаа нь эмнэлгийн ачаалал ихсэх нэг шалтгаан болсоор байна.

 Манай Эрүүл мэндийн төв нь сумын иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх нэмэлт тусламж Үйлчилгээг иргэдэд ойртуулсан Жишиг эрүүл мэндийн төв  болох зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмнэлгийн удирлагууд

  1. 1989 – 1990 он хүртэл бага эмч С.Лхагвасүрэн
  2. 1990- 1992 он хүртэлих эмч Ц.Болдбаатар
  3. 1992-1997 он хүртэл их эмч Л.Ичинхорлоо
  4. 1997-2006 он хүртэл их эмч Н.Ариунсайхан
  5. 2006-2008 он хүртэл их эмч Ц.Даваасүрэн
  6. 2008 оны 10 сараас 2009 оны 07 сар хүртэл их эмч Б.Амаржаргал
  7. 2009 оны 07 сараас 2011оны 11 сар хүртэл их эмч Ц.Даваасүрэн
  8. 2011 оны 11 сараас их эмч С.Энхтуяа
  9. 2013 оны 11 сараас их эмч Ц.Даваасүрэн 
  10. 2014 оны10 сараас их эмч Т.Энхсаруул

Тус эмнэлгийн ашиглаж байсан байр нь үйлажиллагаа явуулах боломжгүй болсон тул ЭМЯ-ны Хөдөөгийн эмнэлгийг барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд 80 сая төгрөгний өртөг бүхий 10 ортой эмнэлгийн барилгын тендерт ялсан УБ хотын “Арцсуврага” компани барьсан барилгыг 2003 оны 10 сарын 12-нд ашиглалтанд оруулсан. Түргэн тусламжийн үйлчилгээнд  фургон автомашинаар үйлажиллагаа явуулж байгаад 2012 оны1 сард ЭМЯ-наас УАЗ-31512 маркийн автомашинаар иргэдэд түргэн тусламжийн дуудлага үйлчилгээ хүргэж байна. 2013 онд сантехникийн 48,1 сая төгрөгийн өртөг бүхий сантехникийн бүрэн засвар хийгдсэн.

Манай сайчууд

Вакцинатори сувилагч Ч.Гэрэлмаа

  • 2007 онд “Сувилахуйн амьдрал” төвийн алтан медаль ,
  • 1996 онд сумын хөдөлмөрийн аварга ,
  • ЭМЯ-ы Жуух бичиг,
  • 2013 онд МҮЭ-ийн соёлын тэргүүний ажилтан,
  • ЭХ-ийн тэргүүний ажилтан

Дүнбүртгэгч Д.Цэндсүрэн

  • 2005 ондБайгууллагын хөдөлмөрийн аварга,  
  • 2006 онд“Сувилахуйн амьдрал”төвийнТэргүүний сувилагч алтанмедаль,
  • 2006 ондСумын хөдөлмөрийн аварга ,
  • 2006 онд ЭМЯ-ны Жуух бичиг,
  • 2010 онд ЭХ-ын Тэргүүний ажилтан,
  • 2011 онд "Адларт эх" 2 дугаар одон,
  • Эрүүлийг хамгаалахын 90 жилийн ойн "Хүндэт медаль",  
  • 2013 онд  МЭХ-ны дурсгалын тэмдэг,
  • 2016 онд МЭМА-ны ҮЭ-ийн холбооны 90 жилийн ойн " Хүндэт медаль",
  • 2016 онд Шивээговь сумын “Хүндэт иргэн”

Б.Лхагва

  • 1994 онд Байгууллагын хөдөлмөрийн аварга,
  • 1998 онд Донорын хүрэлмедаль,
  • 2007 онд “Сувилахуйн амьдрал” төвийн алтан медаль,
  • 2006 онд Хүндэт донор ЭМЯ-ны Жуух бичиг,
  • 2008 онд Сумын хүндэтдэвтэрт , ЭХ-ын 80,90-н жилийнойн медаль,
  • АХ-ын 80,90-нжилийн ойн медаль,
  • Чингэсийн 800-н жилийн медаль,
  • 2010 онд ГСА-ийн Жуух бичиг,  
  • 2012 онд ЭХ-ийн " Тэргүүний ажилтан" 

Ахлах сувилагч Ч.Басбайгал

  • 2000 онд “Алтан гарт” сувилагч өргөмжлөл, Хөдөлмөрийн алдаралтан медаль,
  • 2001 онд онд Сумын хөдөлмөрийн аварга,
  • 2004 онд МЭХ-ы дурсгалын тэмдэг,
  • 2006 онд Аймгийн ЗД-ын Жуух,
  • “Сувилахуйн амьдрал” төвийн алтан медаль,
  • ЭХ-ын Жуухбичиг, 2016 онд ЭХ-ын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан

Нярав Б.Энхцэцэг

  • 2005 онд Байгууллагын хөдөлмөрийн аварга,
  • 2006 онд Шилдэг ажилтан ,
  • 2007 онд МҮЭ-ийн 80 жилийн ойн медаль,
  • 2010 онд Сумын тэргүүний ажилтан ,
  • 2012 онд ЭМЯ-ны Жуух бичиг,
  • 2016 онд ЭХ-ын “Тэргүүний ажилтан”

Манай байгууллагын шагналууд

  • 2003 онд сумын Засаг даргын Баярын бичиг,
  • Аймгийн Эрүүлмэндийн газрын өргөмжлөл,
  • 2004 онд аймгийн Засагдаргын Баярын бичиг,
  • 2006 онд “Сувилахуйн амьдрал” төвийн Хөдөлмөрч хамт олон цом өргөмжлөл,
  • 2007 Сувилахуйн амьдрал төвийн “Сайнүйлстэн” дарцаг өргөмжлөл,
  • Аймгийн ХХҮ-ийн өргөмжлөл,
  • 2008 онд ГСА-ийн ЭМГ-ын өргөмжлөл мөнгөн шагнал,
  • 2005 онд “Хүүхдэдээлтэй“ эмнэлэг,
  • 2012 онд "Үйлчлүүлэгчээ дээдэлье " уралдааны тэргүүн байрын  шагнал,
  • 2013 онд сумын "Тэргүүний байгууллага" өргөмжлөл мөнгөн шагналаар  тус тус шагнагдаж байсан түүхтэй байгууллага юм.